2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 15

Холливудын од Уилл Смитийн хоёр хүүхэд хэдийгээр нас бага, цус шингэн ч эцэг эхээс тусдаа амьдрахаар шийджээ. Тэдний хүүхдүүд  (Жейден, Уиллоу) ердөө 16 ба 18 настай ч тус бүрдээ өөр өөрийн ажил төсөл хэрэгжүүлж бие даан мөнгө олдог болсон. Энэ хүчин зүйл тэднийг “үүрээсээ нисэн одоход” ихээхэн нөлөөлсөн бололтой. 

Уиллийн гэргий, 45 настай Жада алдарт “Haute Living” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Энэ их эвгүй, тэд дэргэд байгаа юм шиг хэрнээ байхгүй. Гэхдээ би тэднийгээ санаж уйтгарлах зав гардаггүй. Уиллоу өдөрт хэдэн удаа утастдаг, харин Жейден кинонд тоглоогүй үедээ Уилл бид хоёртой уулзахаар ирдэг” хэмээжээ. 

Жейден одоо Торонтод “Life in a Year” киноны зураг авалтад оролцож байгаа бол Уиллоу дуу хөгжмөө хөөхийн зэрэгцээ загварын ертөнцөд өөрийн брэндийг сурталчилж байна. Түүнээс гадна ах дүүс хоёулаа “Louis Vuitton”, “Chanel” алдартай брэндийн албан ёсны нүүр царай болсон билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл