2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 16

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 15 дахь удаагаа ард түмэн, хэвлэл мэдээллийнхэнтэй шууд холбогдож, тэдний асуултад хариуллаа. Оросууд 12 өдрийн турш 2 сая асуултыг Ерөнхийлөгчдөө тавьжээ, ихэнх асуулт нь үнийн өсөлт, эрүүл мэнд, орон сууцны нийтийн үйлчилгээ, гадаад орнуудтай харилцах харилцаа, амьдралын түвшний уналттай холбоотой байв. Ингээд Путины зарим хариултыг хүргэе. 

-Орост эдийн засгийн хямрал дууссан гэж ойлгож болох уу?
В.Путин:
Энэ асуултад нааштай хариулж нийгэмд эерэг мессеж илгээхийг би маш их хүсч байна, гэвч гэнэт хаа нэгтээ ямар нэг юм болох вий гэж үргэлж боддог. Бид ямартай ч бодит байдалд суурилан дүгнэлт хийх ёстой. Оросын эдийн засгийн уналтын үе ард хоцорлоо, бид өсөлтийн үедээ шилжлээ. Би энэ асуудалд эргэж орно. Харин одоо манай иргэдийн бодит орлого сүүлийн хэдэн жилд буурсаар байгаа, амьжиргааны түвшнээс доогуур амьдардаг хүмүүсийн тоо нэмэгдсэн тухай ярья. Энэ нь хүн амын 13,5% гэсэн үг. Манай эдийн засгийн шийдэгдээгүй асуудал хүмүүсийн орлогод нөлөөлж байна..... 
Харин яагаад Оросын эдийн засгийн уналтын үе ард хоцорсон гэж хэлсэн бэ гэвэл манай эдийн засаг, ДНБ 3 улирал дараалан өсч байна, үйлдвэрлэл нэмэгдсээр... Үндсэн капиталд оруулах хөрөнгө оруулалт 2,3% өссөн, түүнчлэн түүхий эдийн бус, энергетикийн бус экспорт 19% нэмэгдлээ.... Хамгийн гол нь манай инфляци Оросын түүхэнд байгаагүй бага буюу 4,2%. Манай алтан валютын нөөц, олон улсын нөөц 368 тэрбум доллар байснаа 407 тэрбум доллар болсон...  Нярайн эндэгдэл 2000 онтой харьцуулахад 3 дахин, эхийн эндэгдэл 4 дахин буурсан. Дэлхийн нэг ч орон ийм үзүүлэлтэд хүрч чадаагүй. Дундаж наслалт нэмэгдэж 70 байснаа одоо 72 болжээ. Иймээс бид хямралаа даван туулж чадсан гэж би хэлсэн юм. 

-14 хоногийн өмнө Европ хоригоо дахин 1 жилээр сунгалаа. Бид хэдэн арван жилээр хориг арга хэмжээнд хүлэгдэн амьдарч чадах уу? 
В.Путин:
Үнэндээ Орос хөл дээрээ босч эхэлсэн цагаас л хориг хязгаарлалтан дор амьдарч байсан. Бусад орон манайхыг хүчтэй өрсөлдөгчөө гэж үздэг тул цаг үргэлж хориг хязгаарлалт тавьж ирсэн юм.
Ийм хориг манай түүхийн туршид байсан, Зөвлөлтийн үед ч бүр Октябрийн хувьсгалаас ч өмнө. Тиймээс энд гайхаад байх юм алга. Америк дахиад л эдгээр хоригоо чангалж байгаа... Юу ч болоогүй байхад яагаад дахиад хориг хязгаарлалт яриад эхлэв? Энэ мэдээж тэдний дотоод улстөрийн тэмцэлтэй холбоотой. Тиймээс хэрэв Крым байгаагүй бол Оросыг хязгаарлах өөр ямар нэг асуудлыг санаанаас зохиогоод л олчих байсан.  
Эдгээр хориг манайд нөлөөлсөн, гэхдээ тийм хүчтэй биш. Манай нефть, байгалийн хий, төмрийн ба химийн үйлдвэрлэл зэрэгт дэлхийн үнийн бууралт илүүтэй нөлөөлсөн. Америк манай ДНБ 1%-иар буурсан гэж байгаа бол НҮБ харин манайхыг 50-52 тэрбум доллараа алдсан гэж мэдэгдэж байна. Гэтэл манай орны эсрэг хориг тавьсан улс орнууд өөрсдөө 100 тэрбум долларын алдагдал хүлээсэн. Ийм учраас хориг бол хоёр талдаа иртэй хутга, аль алинд нь хор хохирол учруулж байгаа...Гэхдээ хориг манайд эерэг нөлөө үзүүлсэн, бид зөвхөн нефтийн ба байгалийн хийгээс олдог мөнгөө ашиглахаа больж харин ч тархиа ажиллуулан авьяас, ур чадвараа дайчилж гол гол чиглэлүүдэд нөөцөө төвлөрүүллээ. 
Гол чухал, хүнд салбаруудын үйлдвэрлэл маань өсч эхэлсэн, бид радио электроник, нисэх онгоцны үйлдвэрлэл, пуужингийн салбар, эм үйлдвэрлэл, хүнд машины үйлдвэрлэлээ хөгжүүлж чадлаа. Хөдөө аж ахуйн талаар ярилтгүй, 3%-иар өссөн. Орос улс үр будаа, улаан буудайн экспортоор дэлхийд №1 болсон. Ийм л үр дүнд хүрсэн дээ. 
Манай гаднаас импортолдог хүнсний хэмжээгээ хэд дахин багасгасан, одоо өөрийн үйлдвэрлэлийг, тухайлбал гахайн ба шувууны махны үйлдвэрлэлээр өөрсдийн хэрэгцээг бүрэн хангаж эхэллээ. Тэр бүү хэл бид одоо борлуулалтын зах зээл хайж байна. Би хятад найзуудтайгаа ярьж тохиролцсон, тэд бидэнд гахайн ба тахианы махны зах зээлээ нээх гэж байгаа. 

Үргэлжлэл бий....

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • zochin IP: 103.212.119.33 2017 оны 06 сарын 17

    manaih iim l chadvartai, khuchtei undesnii udirdagchtai baival tsetse glen khugjikh zam neelttei baina. khun bur l uursdiinkhuuruu tungaan songolt oo khiigeerei gej khusie
  • mongolhvv IP: 66.181.188.176 2017 оны 06 сарын 17

    aguu hvn sh dee, orosiin hvnsenii vildber harinch sergej chadlaa daa. odoo tegeed hvnsenii talaar oorsdoogoo hangaj chadlaa..
  • 999999999 IP: 203.91.115.43 2017 оны 06 сарын 17

    мундаг
  • зочин IP: 203.91.115.38 2017 оны 06 сарын 18

    Улсын эзэн хүн шиг хариулж, ард түмдээ зориг зүрхтэй хариулт өгч тийм том гүрнийг олон жил удирдаж яваа агуу хүн юм шүү. Борис Елцен энэ хүнийг хаа байгаа Санктпербургээс авчирч тавьсан алсын хараатай мундаг ерөнхийлөгч байжээ.Ийм л эх орныхоо төлөө зохилох зүрхтэй хүмүүс дэлхийн түүхэнд нэрээ мөнхөд үлдээх юм даа.Гэтэл манай улс төрчид өрөвдмөөр юм даа.
  • zochin IP: 66.181.187.49 2017 оны 06 сарын 18

    ulger jishee eronhiilogch.Gadnaas zeel tuslamj avah bish oorsdoo hiij buteedeg bolmoor bna.NAMchirhah uzel Mongoliig doroituulsaar bna.
  • maha vned xvrgie IP: 66.181.160.90 2017 оны 06 сарын 18

    mongoliig toohm boljee. manai max xayatadiin maxas dor baiv gej de.
  • isis IP: 122.201.26.235 2017 оны 06 сарын 18

    яагаад путинг мундаг байгаа вэ гэвэл ёрөнхийлөгчийн засаглалтай өөрөө сайдаа томилно хариуцлагаа өөрөө үүрдэг хуультайд юмшт..манайх шиг 76 г лоббидож луйвар хийдэг болохоор л үхэх гээд зүтгээд байгаа юм шт...
  • zochin IP: 202.70.46.218 2017 оны 06 сарын 18

    import bish exportloh tuhai yarij bna. bichij bgaa yumaa oilgoj bicheech!!!
  • W IP: 150.129.143.86 2017 оны 06 сарын 18

    Manai mongol im mundag xun xeregtei, unexer ex oronch, agui xun shuu,
  • bfyufy IP: 203.91.115.38 2017 оны 06 сарын 22

    мөнгөний сонгууль хийхээ больсон цагт Монгол хөгжинөөө
Сэтгэгдэл