2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 16

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүсч, говийн бүсийн нутгаар бүгчим халуун байна.

2017 оны 06 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 30 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл