2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 16

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хойшиллоо

С.Зориг агсны хэрэгт холбогдож, ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

Тэгвэл уг шүүх хурал 6 дугаар сарын 28-ны 9 цаг хүртэл хойшилсон байна. Шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан тул ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан гэв.

mnews.mn

Сэтгэгдэл