2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 16

 Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн үхэрт боом өвчин байж болох шинж тэмдэг энэ сарын 10-ны өдөр илэрчээ.

Малын эмч нар газар дээр очиж эхний шинжилгээгээр малын боом өвчин гэж гарсан болох нь тогтоогдсон байна. Баталгаажуулах шинжилгээг энэ сарын 13-нд улсын төв лаборатори руу явуулсан нь өнөөдрийн байдлаар хариу нь ирээгүй байгаа аж.

Тухайн боом өвчний голомтод нийт 34 хүн,  долоон техник, таван пост ажиллаж байгаа бөгөөд аймгийн ОБГ-т энэ сарын 15-нд мэдээ өгсөн байна.

Мөн Өндөр-Улаан сумын Баянгол багт өвчний голомтод байгаа малчин өрхүүдийн 3834 м2 талбай бүхий хашаа хороог ариутгаж, 3825 малыг вакцинжуулжээ. Өнөөдөр аймгийн ОБГ болон мал эмнэлгийн албанаас хүмүүс Өндөр-Улаан сум руу нөхцөл байдалтай танилцахаар явсан аж.

 

mnews.mn

Сэтгэгдэл