2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 17

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2017 оны 06 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал, хээрийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  

Сэтгэгдэл