2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 17

Оросын алдартай од Алла Пугачева нас сүүдэр 68 хүрч байгаа ч усны хувцастай зургаа авахуулжээ. Түүний нөхөр, 40 настай Максим Галкин энэ зургийг интернэтэд цацсан аж. Манайхаар бол тэтгэврийн эмгэн гэмээр Аллагийн усны хар хувцастай энэ зураг хэдхэн цагийн дотор хэдэн арван мянган лайк, олон мянган коммент цуглуулав. 

"Алла Борисовна та үнэхээр тансаг харагдаж байна", "Алла та ямар гоолиг юм бэ?", "Ямар гоё, халуун дулаан гэр бүлийн зураг вэ?", "Алла маань өдрөөс өдөрт залуужсаар", "Хүүхдүүд, эцэг эх хамтдаа аз жаргалтай байгаа нь маш чухал", "Алла нөхөртэйгээ үеийн юм шиг харагдаж байна", "Ямар хөөрхөн хүүхдүүд вэ, эгдүүтэй гэдэг нь" гэх зэргээр Алла, Максимын шүтэн бишрэгчид бичжээ. 

Алла, Максим хоёр одоо Юрмалад хүүхдүүдтэйгээ амарч байгаа юм байна. Амраг хосын ихэр хүүхэд одоо 3 нас хэдийн хүрчээ. Максим амралтанд авахуулсан гэр бүлийн зургуудаа интернэтэд нийтэлснийг хүргэж байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 76.85.173.23 2017 оны 06 сарын 18

    Нас бол тоо гэдэг Сэтгэл зурхээрээ залуу хун нас явсан ч залуу хэвээрээ Гэдэг унээн
  • kkkk IP: 202.179.24.203 2017 оны 06 сарын 19

    emgen shuu deee
  • Sambuu tumursuh IP: 202.9.41.155 2017 оны 06 сарын 19

    Demjdeg
Сэтгэгдэл