2017/06/26 Улаанбаатар 33º
2017 оны 06 сарын 18

Аргын тооллын 6 сарын 18, Адъяа гараг. Зуны тэргүүн хөхөгчин могой сар. Билгийн тооллын 24, Дэлгэрүүлэгч одтой, улаан хулгана өдөр. Барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Авахуй. Суудал: Ус.

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улайны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл