2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 18

Наадмын өмнө буюу тун удахгүй гүзээлзгэнэ, зэтгэнэ жимсний улирал эхэлж гишүүнэ боловсорно. Тэр үед энэ сайхан жороор жимсний чанамал бэлдэн хамгийн хайртай хүмүүсээ баярлуулаарай! 

- 1 кг зэтгэнэ 
- 1 кг гишүүнэ (айраг)
- 50 грамм цагаан гааны үндэс (имбирь)
- 2 кг элсэн чихэр 200 мл ус 

Гишүүнэ угааж, хальсыг арилган жижиг хэрчинэ. Гүнзгий саван дотор гишүүнэ, зэтгэнэ жимс хийж дээр нь ус нэмээрэй. Одоо гал дээр тавьж буцалгана, 10 минут чанахад хангалттай.Цэвэрлэсэн цагаан гааны үндсээ бүхлээр хийж, орцонд заасан бүх элсэн чихрийн гуравны нэгийг нэмж 5 минут чанана, тасралтгүй хутгах ёстойг бүү март. Дараа нь үлдсэн элсэн чихрээ бага багаар нэмэн 5–7 минут чанана. Гал дээрээс чанамалаа аваад 8–10 цаг хөргөх ёстой. 

Одоо жимсний чанамал бэлдэх 2-р шатандаа орно. Савтай чанамалаа дахин цахилгаан зуухан дээр тавьж зөөлөн галаар 10 минут чанаарай. Үүний дараа 10 цаг хөргөх хэрэгтэй. Хөрсний дараа цагаан гааны үндсээ авч, жимсний чанамалаа ариутгасан шилэн саванд юүлэн тагла. Зэтгэнийг өөр жимсээр орлуулах буюу нэмэлт орцыг нь өөрчилж өөрийн гэсэн дахин давтагдашгүй амттай, өвөрмөц чанамал бэлдэж болно.
Тавтай, сайхан зооглоорой!

www.mnews.mn

Сэтгэгдэл