2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 18

О.Дашбалбар агсны хувийн амьдралтай холбоотой асуудлууд сүүлийн үед гэнэт сөхөгдөж, төрсөн охид нь бие биенээ үгүйсгэж байгаа талаар нийгэм даяараа шуугиж байна. Найрагчийн бага охин Д.Дэжидмаа өөрийн төрсөн дүү Д.Индраг үгүйсгэж, түүний талаар янз бүрийн зүйлсийг цахим хуудсандаа бичсэнээс  энэхүү үйл явдал эхтэй аж. Сүүлдээ яруу найрагч Х.Тэргэл ч бас энэ асуудалд оролцож эхэлсэн. Тэгвэл О.Дашбалбарын агсны төрсөн дүү О.Отгонбаяр энэ талаарх үзэл бодлоо нүүр хуудсандаа илэрхийлжээ.

"Тэргэл минь хар хүний өмнөөс шар хүн гэгчээр миний ахын амьдралын нарийн ширийн зүйл ер нь чамд хамаагүй л баймаарсан. Залуу хүүхдүүдийг уруу татаж юун сонин сонин юм ярьж бичээд байна аа. Дашбалбар ах яагаад чиний авга ах болдог юм бэ? Чи яагаад Дэжидмаагийн авга эгч нь болчихдог юм бэ. Чиний аав Хулганайтай бид нар үеэл болох юм, харин чиний хувьд бол Дэжидмаатай хаяал болох болов уу гэж би бодож байна.

Гангабаатар, Мөнгөндалай, Дэжидмаа 3-ын авга эгч нар нь гээд 6 эмэгтэй байдаг юм чи сайн мэдэхгүй л байх бүгдээрээ амьд мэнд гэлдэрч, амьдралаа төвхнүүлж явна. Биднийг үхчихсэн гэж бодоод байгаа юм биш биз, чи Дашбалбар ахыг л миний авга ах гээд байх юм, миний бусад 3 ах болоод, эгч нарыг маань, миний авга ах, эгч нар гэж ер нь ярих болов уу даа, олны танил, нэр нөлөө бүхий хүнийг нь л чи танихаас бид бүгдийг бол ер нь бараг танихгүй л болов уу. Би чамтай 6,7 настай байхдаа хааяа нэг тоглодог байснаа санаж байна, харин одоо бол манай хамаатан л гэж хагас дутуу мэднэ. Яах аргагүй садан төрлийн холбоо бол бий, тэрийг бол үгүйсгэхгүй. Үнэхээр миний ахыг авга ах минь гэж хайрладаг бол чи иймэрхүү гажиг юм бичээд, хов жив хөөцөлдөөд, харин ч ахын минь ясыг өндөлзүүлж гай тарьж байна. Хийх ажилгүй юм шиг хэрэгтэй хэрэггүй юм бичиж, цагаа дэмий үрэхийн оронд шүлэг яруу найргаа бичиж, түмний хүндлэлийг хүлээж суувал дээрсэн. Чамайг сайнаар ч муугаар ч боддоггүй, манай төрлийн яруу найрагч гэж бодож явдаг байлаа. Гэтэл иймэрхүү шальдир бульдар бусармаг зүйлтэй орооцолдоод сайн юм хийх гээд саар зүйл хийгээд байгаагаа ойлгох хэрэгтэй. Ах маань хэдэн эхнэртэй хэдэн хүүхэдтэй вэ гэдгээ хэнээс ч нуулгүй өөрөө зарлаад тунхаглаад бурхны оронд заларсан. Та нар түүнийг шүүх гээд хэрэггүй.

Миний ах хэн нэгэн архичин завхай хүүхний хараанд ороод өөрийн мэдэлгүй дагаад явдаг мулгуу хүн байгаагүй. Тэр хүн та нараар амьдралаа заалгахгүй. Дашбалбар ах маань эх орон, газар шороо, ард түмнийхээ төлөө, амь биеэ хайрлахгүй босоогоороо үхэж чадах монголын суут, эх оронч жинхэнэ шударга хүү нь байсан юм. Шударга байя гэж хүн бүхэн ярьдаг, гэвч хэлсэн ярьсан шигээ байдаггүй, харин ах маань шударга ёс гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгч байсан. Үүнийг бид л мэднэ. Амьдралынхаа туршид 3н эмэгтэйтэй холбогдоогүй эр хүн гэж бараг байдаггүй байх. Харин ах маань 3н хүүхэнд дурлаж, насаараа хайрлаж, тэдэндээ хүн чанар гаргасаар өөд болсон, хэн нэгнээр нь тоглоод хаясан бол тэр хүн, хүн чанаргүй, хүүхэмсэг нэгэн болох бишүү!!! Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч л болоод байна шүү та нар. Гангаа, Мөнгөө, Дэжээ, Индра 4-г ах маань хаана ч хэнээс ч нуугаагүй миний хүүхдүүд гээд хэлчихсэн. Мөн 3-н бүсгүйгээ, шүлэг яруу найрагтаа мөнхлөөд үлдээснийг чи эрх биш өөрөө уран бүтээлч хүний хувьд ойлгох байлгүй дээ. Та нар хувийн ашиг сонирхлоор ярих юм байвал түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр биш, хувийн шугамаар ярьцгаа, үнэхээр хэн нэгэндээ итгэхгүй байгаа бол ДНК-н шинжилгээг хийлгээд эвлэрч чаддаггүй юм гэхэд тэрсэлдээд байлгүй амьдарцгаа. Бид ахынхаа төлөө үгээ хэлэх эрхтэй шүү.

Улаан сахиусны овгийн Очирбатын Дашбалбартай нэг ээжийн алтан савнаас зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нь болох Очирбатын Отгонбаяр"

Сэтгэгдэлүүд
  • Indrag demjin IP: 112.72.11.107 2017 оны 06 сарын 18

    Indra hundelj bna tenger shig baij chadaj buid vhin
  • Индрад IP: 202.9.41.138 2017 оны 06 сарын 18

    Индра харин ч өөрийн ойр тойрны хэвлэл сайтаар айхтар Пи Ар явуулж байна даа. Мэдрэгдээд байна тэр. нь. Отгонбаяр бол зөв ү нэн х элжээ. Энэ хэрүүлээ сав савандаа л хадгалах хэрэгтэй. Хайран сайхан эцгиЙН НЭРИЙГ ХАЙРЛАХ ХЭРЭГТЙ. Индра бол байнга би Дашбалбарын ганц охин гэж Пи Ардаж ярьж бичээд байдаг нь т аалагддаггүй. Гурвын гурван ах эгч нь байгааг тэр огт боддоггү Их муухай рекламчин хүүхэн хорчин юм байна бас
  • Н IP: 202.5.206.4 2017 оны 06 сарын 18

    Аргагүй л аавыг орлосон авга ах шиг хэлсэн байна. Гайхалтай Аавыгаа хайрладаг бол энэ охид ингээд орон даяар нэг ясыг нь өндөлзүүлэн уралцаж байх уу даа. Ер нь хэн нь хэний төрсөн охин байх, хэн хэдэн энхэр хэдэн хүүхэдтэй байх нь бидэнд ямар хамаатай юм бэ??? Хэн мундаг бүтээл туурвисан, хэн Монголынхоо төлөө их зүйл бүтээсэн бэ гэдгийг ярих хэрэгтэй ш дэ
  • Aav eejiinhee amidralig shiuh geed hereggui bhoo IP: 103.212.118.130 2017 оны 06 сарын 18

    Ta nar
  • burhaan IP: 103.229.120.81 2017 оны 06 сарын 18

    uuniig Indra ni bichuulj e....ilt neg talaa barisan niitlel.Nuguu 3 ni arai l oyunlag l da....ene bol zugeer Indragiin PR
  • уншигч IP: 188.166.84.205 2017 оны 06 сарын 18

    индра нь ганцаараа охин нь юм шиг эхтэйгээ нийлээд энд тэнд ярилцлагаа өгөөд эх нь албан ёсны эхнэр нь бсн юи шиг аяглаад мөнгө төгрөг гуйгаад хандив цуглуулаад яваа юм биш үү. дашбалбар ын нэрийг нь ашиглаж амьдардаг юм биш үү
  • Zochin IP: 73.35.238.181 2017 оны 06 сарын 18

    Er ni ter talitraa ooriigoo nairagch gej nereldeg shulga hvvhen dund ni samruulsan yum ih bicheed bgaa yum boljee. Ene hvn yum zuv duugarch. Tergel gej aihtar hervvlch hvvhen hvn hvntei hereldsen uraltssan hvn bh yum. Ichdeg boloosoi. Odii hogshirch yavaa hvn bj oroltsohgvi yum bhgvi.ooiriigoo neeh tomd bodson.yadaj human ichinhorloo nation dainii bolchihson bol bas yaahav. Shvleg nairgiig ni neeh ch vgvi.
  • зочин IP: 27.123.214.117 2017 оны 06 сарын 19

    Бас хар нялхаараа албан тушаалын хэнээтэй болсон. Би дарга захирал болно гэдэг. Энэ Индра үл бүтэх хүн
  • Халтар авгай IP: 172.56.13.247 2017 оны 06 сарын 19

    Отгонбаяраа чи ичих хэрэгтэй Халтар авгайтай нийлж бэр эгч Борхүүхнээ үгүйсгэж, Халтраар саваа ухуулж төнхүүлж явснаа бүү март. Чамтай хамт дагаад явж байсан найз чинь байна. Чи хүний төрсөн дүү юм бол төрсөн ахынхаа бутач хүүхдийн талд биш бэр эгч дүү нарынхаа талд орох ёстой юм бишүү. Нээрээ чи чинь ямар ч аймаар өтөлчихсөн юм бэ дээ. Ёстой инээд хүрчихлээ байна
  • Zuv IP: 66.181.188.12 2017 оны 06 сарын 19

    Yag zuv hellee.Yunii tuluu etseg ehiinhee hunjil gudsiig suhuj heruul hiideg huuhnuud ve!!! Dund ni chuluu shidej duisen Tergel bol buur duugui bol!.Odoo ter gerleltiin batalgaa yund heregtei ym.Mongoliin ard tumen ene huniig zuvuur hairlaj dursaj yvhad Ur huuhduud ni biye biyee hemleed heruul hiih ni Ta nariin tsaashdiin uilsd tenger t baigaa aavd chin tsusaar uilsan tai adilhan bgaa shuu.Ohiduud min biye biyenee hairlah gui ch busdiin umnu umuurch yv.Eej nar ni naad ohiddoo surga uhaaruul.
  • Daahuu IP: 107.77.111.122 2017 оны 06 сарын 20

    Ene huuhen harin ovoo zpv yarichlaa mglchuud min uhsenii hoinoos uhdeggui taliigchiin yasiin ondolzuulj sunsiin taivan bailgahgui ged taliigchin neriig ch duudah tseertei bsdg umsan yamar geechiin tsag ue ireed yamar geechin hoviin hutguur huuhen hoer phin dund yad hayad hemleltsuuled bnaa boliosoidoo nugel bno shu
Сэтгэгдэл