2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 19

Итгэмээргүй сонсогдож байгаа ч үнэхээр ийм явдал болжээ. Английн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм гэргийтэйгээ ам зөрөлдөж улмаар түүн рүү нохойн ялгадас шидэж байгаа бичлэг интернэтэд тавигдлаа. 

Манай гарагийн хамгийн баян, хамгийн алдар цуутай хүмүүсийн нэг Бекхэм гэрийнхээ ойр орчмыг өөрөө цэвэрлэж, Оливер хочит нохойныхоо ялгадсыг цуглуулж байгааг энэ бичлэгээс та бүхэн харж байна. Виктория түүний үйлдлийг камераар бичиж авч байснаа “Чи бутан доогуур юугаа хайгаад байна?” гэж нөхрөө цаашлуулж алиалав.

Дэвид “Нохойн баас инээдтэй биш шүү” гэж хариулахад Виктория “Үгүй ээ, харин ч энэ инээдтэй байна” гэж инээлээ. Дэвид үүнд гомдсон бололтой гэнэт түүн рүү нохойн ялгадастай уутаа шидчихжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл