2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 19

Аргын тооллын 6 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Шийдэм одтой, улаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

mnews.mn

Сэтгэгдэл