2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 19

Умард Солонгосын эрх баригчид "Манай дипломатчдыг америкчууд дээрэмдлээ. Америк улс улайм цайм дээрэм хийж байна" гэж буруутгалаа. АНУ-ын Нью-Йорк хотод Жон Кеннедийн онгоцны буудал дээр гарсан хэрэг явдлаас болж Умард Солонгос ийм мэдэгдэл хийжээ.

"Америкийн тусгай албаныхан, цагдаа нар онгоцонд суух гэж байсан солонгосуудын дипломат шууданг хураан авсан" хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. Энэ үйл явдал 6 сарын 16-нд болжээ. 

Умард Солонгосын Төв телевиз “Дэлхийн олон нийт ийм жигшүүртэй, дургүй хүргэм дээрэм гарсан Нью-Йорк хотод хандах хандлагаа нухацтай эргэн харах цаг болжээ. Гэтэл Нью-Йорк хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр оршдог билээ. Энэ хот олонулсын уулзалт чуулган явагдах газар мөн эсэх талаар авч хэлэлцэх хэрэгтэй" гэж шүүмжиллээ. Харин Америк энэхүү мэдэгдэлд ямар нэг хариу өгөөгүй байгааг “Reuters” агентлаг цохон тэмдэглэв.

www.mnews.mn

Сэтгэгдэл