2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 19

Бүх яамд Сүхбаатарын талбайд ээлжит өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өдөрлөгөө нээнэ.

Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг нь 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдана.


Хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20,000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэнэ. 

 

Мөн энэ үеэр Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, мөн хөдөлгөөн заслын бари хийх, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгөх, тэргэнцэр шаардлагатай иргэдийн хүсэлт материалыг хүлээн авах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл