2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 19

Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт болон эрдэм шинжилгээний хурал маргааш буюу зургадугаар сарын 20-нд Хүүхдийн номын ордонд болно.

Р.Чойномын нэрэмжит “ӨД” сангаас эрхлэн гаргасан дээрх 13 боть номын

I-II боть нь шүлэг,

III-IV боть нь найраглал,

V-VI боть нь шүлэглэсэн тууж, роман,

VII-VIII боть нь өгүүллэг, тууж, роман,

IX боть нь орчуулгын бүтээл,

X боть нь захидал,

XI боть нь дурсамж, хууч яриа,

XII боть нь сурвалжлага, ярилцлага,

XIII боть нь судлал шинжлэл гэсэн бүтэцтэй ажээ.

Энэхүү ач холбогдол бүхий номыг хэвлэн нийтлэх санаачлагыг Р.Чойномын нэрэмжит “Өд сан”, “Жиком пресс” хэвлэлийн газрын захирал, доктор Д.Ганболд гаргаж, ажил хэрэг болгожээ. Нээлтийн үйл ажиллагааг Улаанбаатар хот болон найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймагт тус тус хийхээр төлөвлөж байгаа аж.
Үнийн хувьд нээлтийн өдрөөс өмнө захиалсан тохиолдолд хямдралтай үнээр буюу нэг ботийг 30 000 төгрөгөөр худалдан авах боломжтой аж. Харин нээлтийн өдрөөс эхлэн үндсэн үнээр нь буюу нэг ботийг нь 40 000 төгрөгөөр худалдах юм байна.

Уг ном найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Чингис хотод энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ. Хэнтийд болох оюунлаг арга хэмжээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын номын сангийн нээлт, ном солилцох өдөрлөг, уншигч зохиолчдын уулзалт, номын худалдаа, номын нэрэмжит талбайн нээлтээр өрнөх юм.

Сэтгэгдэл