2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 06 сарын 20

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны талаарх шуугиан үргэлжилсээр л. Сонгуулийн үеэр “алтан жаал” хочит Макроны талаарх зарим мэдээ мэдээллийг цензурдсэн нь одоо ил гарч байгаа бололтой. “WikiLeaks” сайтад бичсэнээр Макроны нууц хэд хэдэн данс Карибын ба Кайманы арлуудад байгаа ажээ. Энэ юу ч биш, бүр Макроны хувийн бичлэгүүд ч цацагдаж байна. Түүнийг хар тамхитай холбоотой тухай, гомо учраас хөгшин эхнэртэй гэх мэт...  ёстой “булавч бултайна, даравч далдайна”.  39 настайдаа энэ өндөр албан тушаалд очсон Макроны гэргий Брижит Макрон 64 настай. Эммануэль Макрон бүр сургуульд сурч байхдаа буюу 15 настайдаа франц хэлний багш Бриджитэд дурлаж дараа нь харьцаа тогтоосон талаар манай сайт өмнө нийтэлсэн.

Макрон бэлгийн гаж чиг хандлагаа нуудаг байх магадлалтай. Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Хиллари Клинтон “Би 2015 онд чухам Макроны хүсэлт, урилгаар Америкийн гомочуудыг илгээж байсан” хэмээн мэдэгдсэн удаатай. Түүнчлэн Макроны сонгуулийн штабт ажилласан Рафаэль Кулоны смс-г хакерууд дэлгэжээ. Макроны сонгуулийн кампанит ажлыг 12 сая еврогоор ивээн тэтгэсэн гомо Пьер Бурже, “Radio France”-н тэргүүн Матье Галле зэрэг олон ижил хүйстэн Францын Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэлд бий. Макрон нэг бус удаа гомочуудын хүлээн авалт, арга хэмжээнд оролцсон. Сэтгүүлчид түүнээс энэ талаар тулган асуухад Макрон “Тэр бол миний голограмм” гэж алиалаад өнгөрчээ. Иймээс францчууд өөрийн Ерөнхийлөгчөө гомо гэж хардах нь үндэслэлтэй.

“Макрон бол бусдын өмнө ялгарч цойлох дуртай, бусдад үлгэр жишээ болох буюу нийгэмд өөрийн гавьяагаа үнэлүүлэхийг хүсдэг. Түүний зурхайд өөрөөс эгчмэд бүсгүйд дуртай гэж буусан, өөрөөр хэлбэл тэр эх шигээ эхнэр хайдаг. Ер нь бэлгийн чиг хандлагын хувьд Макрон хэт эмэгтэйлэг энергитэй, тэр тусмаа гажуудалтай байх магадлалтай” хэмээн Оросын зурхайч Марина Макарова түүний талаар ярьжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл