2018/02/22 Улаанбаатар -23º
2017 оны 06 сарын 21

Холливудын од Жорж Клуни хэнзхэн үрсийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Түүнийг хамгийн үлгэр жишээ эцэг гэж хэлж болно. Жорж өөрийн ажлын хуваариа өөрчилж эхнэр, хүүхдүүдийнхээ дэргэд байхаар бүхнийг зохицуулжээ. Тэгээд ч мань эр өмнө төлөвлөсөн бүх төсөл, зураг авалтаа дуусгаж амжсан ба дараагийн ажил “On Becoming a God in Central Florida” киногоо хойшлуулсан. Ингээд Клуни гэргий Амалиа халамжлахын зэрэгцээ ихэр үрс Элла, Александр нараа асрахад ихэнх цагаа зориулж байгаа талаар алдартай хосын найз нөхөд ярьжээ. Клуни хамгийн хүнд ажлыг буюу шөнө хүүхдүүдээ харж байгаа ба “Би хүүхдүүдийнхээ шөнийн асрагч” хэмээн ойр дотны хүмүүстээ сайрхжээ. Баян чинээлэг хос анхнаасаа л хүүхдийн асрагч авахгүй байхаар шийдсэн тул энэ маш хэцүү асуудал. Гэсэн ч Клуни бяцхан хүүхдүүдээ уйлмагц өөрөө босч, живхийг нь сольж байгаа. Бас угжаар хооллодог гэнэ. 56 настайдаа эцэг болсон Клуни ийм амьдралдаа огтхон гомдоллодоггүй, харин ч их аз жаргалтай байгаа аж. Уг нь Амальтай учрахын өмнө Жорж “Би хэзээ ч хүүхэдтэй болохгүй” гэж ярьдаг байсансан. Харин араб гаралтай Амаль түүнийг “номхруулж сургаж” чаджээ. Клуни одоо эхнэрээ магтаж ханахгүй, эцэг болсон аз жаргалдаа бахдаж ханахгүй байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэл