2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 06 сарын 21

МУГЖ дуучин С.Батсүх харааны бэрхшээлтэй Б.Бат-Энэрэл хүүг эмчлүүлэхээр хамтран хандивын тоглолт хийсэн билээ. Хандивын тоглолт амжилттай болж, Б.Бат-Энэрэл хүү БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нүдний оношлогоо, эмчилгээ хийлгээд ирсэн юм.

Харин хандивын үлдсэн мөнгөөр хүүд сургуулийнх нь хажууд хоёр өрөө байр авч өгөхөөр болсон байна.

  Уг байр долдугаар сард ашиглалтад орох юм. Мөн Б.Бат-Энэрэл хүү “Глобал” олон улсын сургуульд 12 дугаар ангиа төгстөл суралцахаар болж батламжаа авсан байна.

Цаашдаа ч хүү оношоо бүрэн тодруулах үүднээс ОХУ, Энэтхэг зэрэг улсуудад очиж үзүүлэх шаардлагатай байгаа аж.

Сэтгэгдэлүүд
  • Солонго IP: 199.249.223.76 2017 оны 06 сарын 22

    Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.
  • Баянмөнх IP: 46.165.223.217 2017 оны 06 сарын 22

    Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.
  • Эрдэнэбаатар IP: 185.38.14.215 2017 оны 06 сарын 22

    Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.
Сэтгэгдэл