2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 06 сарын 22

Дуучин Г.Ариунбаатар “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ. 

Түүнд  Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар өнөөдөр цагдаагийн хошууч цол олгосон юм. 

 Г.Ариунбаатар энэхүү уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ.

Тэгвэл “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өнөөдөр дуулах эхлэлийг нь тавьж, ихийг зааж сургасан СУИС дээрээ ирж, багш нартаа хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр энэ үеэрээ “Дэлхийн дуучин-2017” уралдаанд дуулсан дуугаараа олны сонорыг мялаасан юм.

 


Сэтгэгдэл