2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 06 сарын 23

Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Уны эсрэг ээлжит шуугиан дэгдлээ. Умард Солонгос өөрийн төрийн тэргүүнээ магтан өргөмжилж, түүнийг байгаагаас нь илүү гоёор харуулахыг эрмэлздэгийг бүгд мэднэ. III Кимийн ихэнх зураг фото шоп ашиглан засварласан байдаг нь учиртай хэмээн өрнөдийн судлаачид мэдэгдлээ.  

Жеймс Мартины нэрэмжит Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлыг судлах төвийн ажилтан Дэйв Шмерлер “Ким Чен Уны чихийг янзалж гоёор засварладагийг би анзаарлаа. Ялангуяа зүүн чихийг сайн судалсан” хэмээн ярилаа. Кимийн зургийг өрнөдийнхөн “Tungsten” тусгай программ ашиглан шалгаад ийм дүгнэлт хийсэн аж. Зарим нь Кимийн чих герпесээр өвчилсөн гэсэн таамаглал дэвшүүлэв. Үнэхээр энэ зурган дээр Ким даргын зүүн чихэн дээр үү шиг юм харагдаж байгаа биз? Гэтэл ихэнх зураг дээр энэ байхгүй.

Өрнөдийнхөн ингэж III Кимийн чихийг өөлж байх хооронд мань эр тив алгасах балластик пуужингийнхаа шинэ хөдөлгүүрийг туршлаа. Шинэ пуужин маш хүчирхэг, дэлхийн орбит руу хиймэл дагуул хөөргөх эсвэл Америкийн баруун эрэгт хүрэх боломжтой. 

www.mnews.mn

Сэтгэгдэл