2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 23

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин , Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Москва хотод Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөв. Мөн Оросын холбооны зөвлөлийн тэргүүлэгч Валентина Матвиенко, Засгийн газрын гишүүд, парламентын гишүүд, Ахмадын байгууллагын төлөөлөгчид гээд олон хүн ёслолд оролцжээ.

Арга хэмжээ эхлэх үеэр аадар бороо асгаран орсон ч Путин, Медведев хоёр шүхэр барьсангүй. Энэ үеэр “Reuters” агентлагийн гэрэл зурагчин Сергей Карпухины авсан зураг олныг шуугиуллаа. Уур хилэнтэй мэт харагдах Медведевийг интернэт хэрэглэгчид шоглосон зургуудыг доор хүргэв. Зарим нь энэ зургийн доор "Уучлаарай, Дима. 2018 онд би өөрөө Ерөнхийлөгч болохоор шийдлээ", "Унтмаар байхад ийш нь чирээд ирэх юмаа", "За, тайвшир аа. Би чиний тухай кино хий гэж Оливер Стоунд хэлээдхэе" гэх зэрэг хошин тайлбар бичжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл