2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 24

Зураач, яруу найрагч, уран бичээч Ганзоригийн Мөнхбаатарыг оюутан ахуй үеэс нь мэдэх юм. Танилцаад удаагүй нэгэнд бол өөрийг нь “таг хөдөөний нөхөр” гэж ойлгуулж мэдэх үг, үйлдэл, байгаа байдал нь явж явж Г.Мөнхбаатарын дотоод үнэт зүйлийг бүрдүүлдэг мэт санагддаг. “Сар шинийн баярыг өөрийнхөө хэмжээнд тэмдэглэхийг хичээдэг шүү. Ямар сайндаа л оюутан байхдаа эхнэртэйгээ дотуур байранд Цагаан сар тэмдэглээд, ууц тавьчихсан чинь үеийнхэндээ “Чи одоо боль доо. Хөгшин хүн шиг яаж байгаа юм” гээд шоолуулж байх вэ. Хар багаас ой тойнд шингэсэн болохоор тэр үү, том, жижиг нь хамаагүй, ширээн дээр ууц байхгүй бол нэг л дутуу санагдаад ер болдоггүй юм” хэмээгээд тэр инээж билээ. Сүүлийн үед хүмүүс янз бүрийн зорилгоор хэлбэрдэх нь их болсон. Гэхдээ Мо-гийн хувьд үүнийг нь хэлбэрдэлт гэж ойлговол дэндүү шударга бус дүгнэлт болно.

“Морины Мо” хэмээх нэрээрээ олонд танигдаж эхэлсэн тэрбээр тун удахгүй “Сувдан хөлс” нэртэй бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргахаар гэж буй. Өвөө, аав хоёр нь морь уядаг, өөрөө таван настайгаасаа хурдан морь унасан учраас  сургуульд ороогүй байхаасаа л харандаа, цаас олдвол морь зураад, гутлынхаа түрийнд хийчихдэг хүүхэд байж. “Уралдаад ирсэн морины булчин, шөрмөс, судас нь тодорч ялгараад, цаанаа л нэг хийморьтой сайхан байдаг. Дэлхий дээр эр нь эрээрээ төрдөг цорын ганц амьтан бол адуу юм гэсэн. Бусад эр амьтан хөхтэй байдаг бол адуу тийм биш. Тиймээс энэ тэнгэрлэг амьтныг хэчнээн зураад ч уйдахгүй” хэмээн нэгэнтээ ярьж билээ.

Ардын төрийнхөө их баяр наадамд удаа дараа түрүүлж, айрагдсан шигшмэл хурдан хүлгүүдээс 21-ийг сонгон зурснаа “Сувдан хөлс” үзэсгэлэнд дэлгэх аж. Олон жил морь зурж байгаа хүний хувьд бие даасан анхны үзэсгэлэнгээ утга агуулга, ерөөл бэлгэдэл тэгш дүүрэн зохион байгуулахыг бодож, 21 гэсэн тоог сонгожээ. Түүнээс биш “Ононгийн хээрийг зурчихвал хурдан борлогдох байх”, “Шарга азаргыг зурвал амьдралд нэмэртэй болов уу” гэсэндээ хурдан хүлгүүдийг шилж сонгодоггүй, зүгээр л сэтгэлийн хөөрлөөрөө, сайн дураараа бүтээлээ туурвидаг гэнэ лээ. Гэхдээ мэдээж цаг үеэ дагаад, шинэ бүтээлүүдээ нийгмийн сүлжээгээр олонд хүргэхийг бодолгүй яах вэ.

Төрөлхийн зурах сонирхолтой Г.Мөнхбаатарын хувьд яруу найрагтай холбогдсон түүх сонин. Дунд сургуульд байхдаа хүүхдүүдийн гуйлтаар захиа их бичдэг байсан ч шүлэг найраг оролдож байгаагүй аж. Хожим СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд оюутан байхдаа одоогийн найрагч найз Н.Минжинсайхантайгаа танилцаж, утга зохиолын дугуйланд очсоноор сэтгэлд нь эртнээс нууцхан оршиж байсан зул нь бадамласан гэдэг. Ийнхүү “Их Монгол” дээд сургуульд давхар сурч, Төрийн шагналт, зохиолч Д.Батбаяр, яруу найрагч, шүүмж судлаач П.Батхуяг зэрэг багш нарынхаа үг сургаалыг сонсож, яруу найргийн талаар илүү гүн ойлголттой болжээ. Гэвч түүний хувьд яруу найраг, уран зураг  хоёр хоорондоо харш юм шиг санагддагаа нуугаагүй. “Уран зураг төрөх тухайн агшин надаас аядуу тайван, бүх зүйлд сэтгэл хангалуун дүүрэн, ариун эрхэмсэг байхыг шаарддаг. Будаг шунхаа шахаад, бийр, багсаа зэхсэний дараа бараг л хувцсаа сольж өмсөөд суумаар юм шиг болдог. Гэтэл яруу найраг болохоор миний сэтгэлийг огт тайван байлгахгүй, гэгэлзүүлж орхидог” хэмээн ярьсан удаатай.

Шүлэг бичиж, уран зураг зурж, уран бийрийн таталбар хийдэг, бас дуулдаг гэхчлэн олон талын авьяастай, элдэвтэй энэ нөхөр зүгээр сууна гэж ер үгүй. “Байгалиас заяасан жаахан авьяас байгаад, дээрээс нь энэ бүхнийг хийх сэн гэдэг хүсэл сэтгэл, уран бүтээлчийн хандлага нь нэмэгдчихээр хэцүү юм” гээд хошигнож билээ. Монгол хэл бичиг, соёлоо мэдэх гэсэн, уран бичлэг сурахыг хүссэн хүмүүст чадах чинээгээрээ туслахыг эрмэлздэг тэрбээр “Хөх бичиг академи” ТББ байгуулан, сургалт явуулдаг. Уран зураг ч бай, уран бичлэг ч бай, Мо бүтээлүүддээ монгол бичгээр бэлгэдлийн сайхан үг бичиж хавсаргадаг юм билээ. Монгол бичиг мэдэхгүй хүмүүс орж ирээд юу гэсэн утгатайг нь асууж, тайлбарлуулах болгонд тэр үгийн эрчим хүч тухайн хүний гэр, албан тасалгаанд шингэн дэлгэрч байг гэсэн санаагаар тэгдэг гэнэ лээ. Тэр ийм л монгол сэтгэлтэй нэгэн билээ. Сэтгэл гэдэг уран бүтээлч хүнд байх ёстой хамгийн том хөрөнгө юм. “Сувдан хөлс” үзэсгэлэнг зорин очсоноор та түүний сэтгэлийг мэдрэх болно…

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 176.10.104.243 2017 оны 06 сарын 24

    Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг
  • Болд IP: 37.220.35.202 2017 оны 06 сарын 24

    1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
  • Сайхнаа IP: 199.127.226.150 2017 оны 06 сарын 24

    Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!
  • Зочин IP: 176.10.104.243 2017 оны 06 сарын 25

    Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. "Чингис бонд"-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой
  • Чимдээ IP: 195.254.135.76 2017 оны 06 сарын 25

    Женко "хочит" Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?
Сэтгэгдэл