2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 06 сарын 25

Америкийн экс Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель цэвэр агаарт дасгалжуулагч хийж байгаа зургаа интернэтэд нийтлэв. Тэргүүн хатагтай аснаар хичээл заалгасан азтай хүмүүс бол түүний найз хүүхнүүд. 

53 настай Мишель өглөө эрт задгай талбайд найзууддаа зориулан хичээл заахдаа өөрийн биеийн бэлтгэл сайн байгаагаа харуулж, олон нийтийн амьдралд оролцсоор байгаагаа нотлов. Дашрамд дурдахад, Мишель Цагаан ордонд байхдаа шууд гадаа цэцэрлэгтээ дасгал хийдэг байсан гэнэ. Найз хүүхнүүд нь амралтын өдрөөр зочлон ирдэг байжээ. 

Мишель “Бусдын төлөө санаа тавихыг хүсч байгаа бол өөрөөс эхлэх ёстой. Өөрийгөө хүндэтгэдэг эмэгтэй хүн бүр заавал өөртөө зориулж цаг зав гаргах ёстой. Дасгал сургуулилт хийх нь бие галбирыг сайжруулахаас гадна стресс, сэтгэл гутралыг даван туулж сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг” хэмээн бичсэн байна. Мишель Обама интернэтэд 14,5 сая дагагчтай, түүнийг эдгээр зургаа цацсанаас хойш хэдхэн цагийн дотор бараг 1 сая лайк дарж, 10 мянга гаруй коммент бичжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Гэрлээ IP: 31.24.148.37 2017 оны 06 сарын 25

    Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
  • Энхэ IP: 193.15.16.4 2017 оны 06 сарын 25

    Женко "хочит" Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?
  • Чимдээ IP: 199.249.223.64 2017 оны 06 сарын 25

    Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
  • Чимдээ IP: 198.96.155.3 2017 оны 06 сарын 26

    оффшорт цэвэр мөнгө гэж бдаггүй. Бүгд нуусан бохир мөнгө Женко Баттулга бизнес хийдэг хүн ч гэсэн 225 сая $ тайлбар хийх хэрэгтэй... .Арай төмөр замаас хуссан мөнгөө аваачаад хийсэн юм биш вайгаа
  • Болд IP: 216.239.90.19 2017 оны 06 сарын 26

    Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг
Сэтгэгдэл