2017/09/25 Улаанбаатар
2017 оны 06 сарын 26

Аргын тооллын 6 сарын 26, Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Найралт эх одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 176.10.104.243 2017 оны 06 сарын 26

    Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.
  • Зочин IP: 85.248.227.165 2017 оны 06 сарын 26

    Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн
  • Батцэцэг IP: 109.163.234.8 2017 оны 06 сарын 26

    Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
  • Чимдээ IP: 192.160.102.166 2017 оны 06 сарын 26

    Би Энхболдод саналаа өгсөн. Учир нь би өнчрөл хагацал ямар байдгыг мэддэг учираас, гэр бүлээ хаяж явах ёс зүй ямар хүнээс гардагыг мэддэг учираас, ийм амьдарлыг мэдэх учираас гуравын гурван гэр бүл самарсан Х. Баттулгад саналаа өгч чадахгүй
  • Саруул IP: 77.247.181.163 2017 оны 06 сарын 26

    Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа
  • Батцэцэг IP: 77.247.181.163 2017 оны 06 сарын 26

    Бүхэл бүтэн оффшор бүтэц нь хөдлөшгүй баримтаар нотлогдоод байхад, Мөнгө тараахаар явсан машин нь баригдчихаад байхад, Эрлийз хүүхдүүдтэй мөртлөө цус ярьж талцуулсаар байхад нь, Хэдэн хүүхдүүд нь хар тамхичин гэдгийг мэдсээр байж, Төмөр замын мөнгө идсэнийг улс даяаараа мэдсээр байхад би Баттулгыг дэмжиж чадахгүй. Миний сонгол эвтэй Монгол
Сэтгэгдэл