2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 06 сарын 26

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна

2017 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын сав нутгаар 24-29 градус,  говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 32-27 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 градус дулаан байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 176.126.252.11 2017 оны 06 сарын 26

    Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.
  • Сайхнаа IP: 109.163.234.9 2017 оны 06 сарын 26

    Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн
  • Энхэ IP: 199.127.226.150 2017 оны 06 сарын 26

    Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
  • Гэрлээ IP: 163.172.67.180 2017 оны 06 сарын 26

    Би Энхболдод саналаа өгсөн. Учир нь би өнчрөл хагацал ямар байдгыг мэддэг учираас, гэр бүлээ хаяж явах ёс зүй ямар хүнээс гардагыг мэддэг учираас, ийм амьдарлыг мэдэх учираас гуравын гурван гэр бүл самарсан Х. Баттулгад саналаа өгч чадахгүй
  • Батцэцэг IP: 91.219.237.229 2017 оны 06 сарын 26

    Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа
  • Чимдээ IP: 79.172.193.32 2017 оны 06 сарын 26

    Бүхэл бүтэн оффшор бүтэц нь хөдлөшгүй баримтаар нотлогдоод байхад, Мөнгө тараахаар явсан машин нь баригдчихаад байхад, Эрлийз хүүхдүүдтэй мөртлөө цус ярьж талцуулсаар байхад нь, Хэдэн хүүхдүүд нь хар тамхичин гэдгийг мэдсээр байж, Төмөр замын мөнгө идсэнийг улс даяаараа мэдсээр байхад би Баттулгыг дэмжиж чадахгүй. Миний сонгол эвтэй Монгол
Сэтгэгдэл