2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 06 сарын 26

Монгол улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23 дугаар сургууль дээр байрлаж буй санал авах байранд хүрэлцэн очиж, 10:00 цагт саналаа өгөв. Тэрээр саналаа өгснийхөө дараа "Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд саналаа өглөө. Монгол төрийн сонгууль болгон өөр өөрийн онцлогтой болдог.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч өөрийн гэсэн онцлогтой болж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад, иргэддээ ээлтэй хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх сонгууль болж байна гэж ойлгож байгаа. Монголчууд бид төрийнхөө сонгуулийн өдрийг баярын өдөр мэт тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсч төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой гэж бодож байна. Сонгогчид, энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчиддаа ажлын амжилт хүсье" гэв.

mnews.mn

Сэтгэгдэл