2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 06 сарын 26

Хорт хавдраас сэргийлдэг хүнсийг Аделаидын их сургуулийн эрдэмтэд нэрлэлээ, тэр бол усан үзмийн яс. Энэ нь ялангуяа ходоодны хорт хавдрын үед тустай аж. Усан үзмийн ясыг идэхэд хүний бие организмд ямар ч хор хөнөөлгүй билээ. Энэ ясыг ашиглан хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна үндсэн эмчилгээ, химийн эмчилгээнд ашиглаж болно гэж эрдэмтэд дүгнэжээ. 

Анагаах ухааны салбарт бас нэгэн шинэ нээлтийг Америкийн Сан-Диего дахь Калифорний их сургуулийн судлаачид хийжээ. “Хорт хавдрын эмчилгээ нэг алхмаар урагшиллаа. Хавдартай эсүүд эм тарианы талаарх хуримтлагдсан мэдээллээ бие биедээ "дамжуулдаг". Үүний улмаас хорт хавдар нь эм тарианд тэсвэртэй болж хүний бие организмд улам өсөн томордог” гэж эрдэмтэд мэдээлсэн.

Нэмж өгүүлэхэд, хорт хавдрын үед хэрхэн амьдрах аргын талаар Америкийн эмч нар ярьж зөвлөлөө. Өвчинг оношилсноос хойш 7 жилийн турш биеийн дасгал тогтмол хийн жимс ногоо их идэж түүнчлэн мах ба цэвэрлэсэн үр тариа идэхээс татгалздаг хүмүүсийн наслалт 42%-иар уртасч байжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл