2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 06 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа С.Ганбаатар, гэргий Б.Тунгалагийн хамт  Баянзүрх дүүргийн 18 дугаар хэсгийн хороо, 1709 дэх хэсгийн санал авах байранд саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсөн даруйдаа “Энэхүү сонгууль бол эрх баригчид, төрийн дээр сандайлсан намуудыг, Монголын улс төрчдийг харуицлагатай байлгадаг үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо билээ. Монголын Улс төрд өнөөдөр сахилга бат, хариуцлага хамгаас чухал байгаа. Ерөнхийлөгч өөрөөсөө эхлээд сахилга батыг чанад сахин хэрэгжүүлснээр ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Би ард түмэнтэйгээ хийсэн гэрээгээ зуун хувь хэрэгжүүлнэ. Монгол Улсын тусгаар тогтнол үргэлж хүчирхэгжин мандана. Баярлалаа та бүхэндээ” хэмээв. 

Сэтгэгдэл