2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 06 сарын 26

Иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн иргэд сонгуулиа өгч чадахгүй хоцрох тохиолдол байдаг. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд иргэний үнэмлэхээ хаясан ч хурууныхаа хээгээр саналаа өгч болох юм байна.

Энэ талаар СЕХ-ноос тодруулахад, “Сонгуулийн өдөр бид хурууны хээгээ уншуулж байж саналаа өгнө. Зарим тохиолдолд хурууны хээ уншихгүй үе бий. Энэ тохиолдолд сонгогч таны иргэний үнэмлэхийг үзнэ. Хэрвээ иргэний үнэмлэхээ гээсэн эсвэл хөдөө орон нутаг руу явуулсан бол саналаа өгөхдөө ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаагаар сонгуульд оролцож болно” гэв.

Сонгуулийн өдөр санал авах байруудад дэлгэц байршуулсан бөгөөд  дэлгэцэн дээр тухайн сонгогчийн зураг гарсанаар намын ажиглагч нарт давхар шалгах боломжийг бүрдүүлжээ. Мөн нийслэлийн хэмжээнд ажиллах 403 санал авах байранд тус бүр хоёр дэлгэц байрлуулах талаар чиглэл өгчээ.

Сонгогч та иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол хурууны хээгээрээ саналаа өгөөрэй.

 

mnews.mn

Сэтгэгдэл