2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 06 сарын 26

“BBC Cardiff Singer of the World-2015” уралдаанд Монгол Улсаас анх шилдэг таван дуучны нэг болж, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болж байсан гавьяат жүжигчин, Соёлын элч, Э.Амартүвшин Италийн Верона хотын алдарт Арена Амфи театрт дуулна.

Тэрбээр энэ удаа 1936 оноос хойш зохион байгуулагдаж байгаа олон мянган үзэгч, жуулчдын зорин ирдэг "Arena di Verona" дуурийн фестивальд зориулан тоглож буй таван дуурийн нэг болох Ж.Вердийн "Риголетто" дуурийн Риголеттогийн дүрийг бүтээх гэнэ.


Ийнхүү тэрбээр өөргийн хоолойны чадлаар 15 мянган үзэгчийн өмнө дуулж, Монгол Улсынхаа нэрийг гаргахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл