2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 26

Булган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2017 оны 6 дугаар сарын 24-25-д шилжих шөнийн 04 цагийн үед тус аймгийн Булган сумын нутагт байрлах Дэрэн хүнсний дэлгүүрийн арын хашаан дахь гэрт Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ, тус намын сонгуулийн менежер О.Амартүвшин нарыг амарч байхад нь иргэн Н.Түвшинбаяр согтуугаар зодож танхайрсан талаар мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шуурхай албаныхан материалжуулан шалгаж байгаа юм байна. 


Ийнхүү “Булганыхан анхдагч” гэдгээ тун таагүй зүйлээр дахин нотолж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрийн анхны зодооныг олимпийн алтан медальтан эхлүүлж ёстой л “Булган сүүлтэй байх вий” гэж  сэм залбирахад хүргэлээ. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын генсек Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ “Нэг жүдочин очоод цохчихоод МАН-ынхан зодчихлоо гэх вий” гэх утгатай үг хэлснийхээ төлөө жүдочдоос уучлал гуйсан. Гэвч жүдочин хүн зоддогийг Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр харууллаа. Хэрэв ингэж мэдээлээгүй бол МАН-ын генсекийн хэлсэнчлэн “МАН-ынхан АН-ын даргыг зодчихлоо” гэж Булганаас мэдээлэх байсан ч юм билүү. 


Гэхдээ жүдочид тун ч хатуу дэг жаягтай, жудаг ёс баримталдаг, харин Н.Түвшинбаяр нэг л өөр. Тэр сонгуулийг зодоон гэж ойлгодог бололтой. 
Хэдийгээр уг мэдээлэлд итгэж ядан байсан ч хуулийн байгууллагын эх сурвалжж үнэнийг өчиж, Н.Түвшинбаярын фенүүд ч “Ингэтлээ улстөржиж улайрч дагадаг бөхийг анх удаа харж байна”, “Одооны залуус ганц цохих пян даахгүй гоншгонодог болж”, “Хөвсгөр эрүүдийн жишээ” гэх мэтээр ээлж дараалан хүлээн зөвшөөрч эхлээд байна. 


Мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалан тэр үед жүдо, зодоон хоёрыг зүгээр ч нэг холбоон хэлчихээгүй юм байж. Уучлал  гуйх хэрэггүй байж” гэх хүртлээ аваргын өмнөөс ичиж, дургүйцлээ илэрхийлж байна.
Нэгэнтээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 2016 оны 4 дүгээр сарын 25-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Баянгол зочид буудалд нэгжлэг хийх үеэр миний эртнээс сэжиглэж байсан нэг зүйл ил болсон. Цагдаа нар шалгалт хийх үед том, том биетэй тамирчин залуус тэнд очсон шүү дээ. Жүдо бөхчүүд ийм замаар цааш явбал гэмт бүлэглэл болж магадгүй шүү. Оросын ерээд оныг мэдэх үү. Ерээд оны Орост тамирчдаас бүрдсэн мафийн бүлэглэл байлаа ш дээ. Нэг толгойлогч нь манайхантай холбоотой байсан үе бий.

Монголд тийм юм бий болгох гэж л ил далдуур оролдоод байгаа юм. Тийм юм битгий л болоосой гэж залбирч сууна. Үр дагавар нь маш хүнд байдаг юм” гэсэн нь өөрийн эрхгүй бодогдоод болдоггүй. Үүнийг ч энэ дашрамд уншигчидтайгаа хуваалцахад илүүдэхгүй.


Р.Тулга

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 202.179.31.19 2017 оны 06 сарын 27

    бялдууч мэдээлэл. бялдууч сайт байна.
  • Мөгий IP: 202.70.37.2 2017 оны 06 сарын 27

    Эсрэг намаа сайн муул тэрнийхээ горыг амссанаа мартаа юу. Амарбаясгаланаа чи өчигдөр Түвшинбаяр хүн зодлоо гэнгүүт Булганыхан Ганбаатарт саналаа өгчихлөө Тэрнээс болоод Энхболд дарга Ганбаатараас дор хаяж 5000 саналаар илүү нэр цэвэр ялах байтал эргүүтсэн хүн муулахын дон туссан та нараас болж маш бага саналын зөрөөнөөс бол манай МАН луйварчингаараа дуудуулах болоод байна. Одоо НӨгөө МАХН ынхан чинь манай саналыг луйвардсан МАН д битгий саналаа өгөөрөй гэвэл яах болж байна а
Сэтгэгдэл