2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 26

Орос орны иргэдийн дунд түүхэнд мөнхөрсөн бие хүмүүсийн талаар санал асуулга явуулжээ. "Левада-центр"-ийн зохион байгуулсан асуулгын үр дүн тун санаанд оромгүй гарав.

Оросууд тэргүүн байрандаа Иосиф Сталиныг залжээ. Санал асуулгад оролцогчдын 38% нь хамгийн агуу түүхэн хүнээр чухам Сталиныг нэрлэсэн байна.

Харин 34% нь улсынхаа өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путины төлөө саналаа өгчээ. Гуравт яруу найрагч Александр Пушкин орсон бол 4-р байранд Владимир Ленин оров. Сүүлийн үед Лениний нэр хүнд нилээд унаад байгаа гэнэ. 

Эхний 10 байранд I Петр, Юрий Гагарин, Лев Толстой, Георгий Жуков, II Екатерина, Михаил Лермонтов нарыг нэрлэжээ. Энэ санал асуулгыг 1989 оноос явуулж байгаа бөгөөд Оросын Ерөнхийлөгч анх удаа тэргүүлэгчдийн эгнээнд багтсан ажээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл