2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 06 сарын 26

Өнөөдөр билгийн тооллын гурван буюу Балжиннямтай өдөр 17 хос Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ баталгаажуулж, гал голомтоо бадраалаа.

Өглөөний 06.30 цагаас эхэлсэн хуримын ёслолд оролцогсдын дийлэнх нь 24-29 насны залуу хосууд байв.


Хуримын ордонд гэрлэх ёслол үйлдэх хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгдөг бөгөөд гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай юм байна. Гэрлэх ёслолын ордонд нэг хос хуримлахад ажлын өдөр 759 мянга, амралтын өдөр 803 мянган төгрөгийн үнэтэй зохион байгуулдаг.

Энэхүү зардалд үйлчилгээний хөлснөөс гадна бэлэг дурсгал, хуримын ёслолын зураг, бичлэг, ерөөлч, хуурчийн төлбөр, зочдод үйлчлэх сүү цагаан идээ, машины чимэглэл, гэр бүлийн язгуурын талаарх ном зэрэг зүйлс багтдаг аж.


Дашрамд дурдахад, тус ордноор үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд жилд 1000 орчим хос хуримладаг байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл