2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 06 сарын 26

Ардчилсан намаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл өгсөн юм.

Тэрбээр “ Би сүүлийн үед байнга Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж яваа. Үндсэн хуулийн 3-р зүйлийг 2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт бий. Энэ хуулийг бусад хуульд энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн онц ноцтойд тооцож, хариуцлага хүлээлгэдэг заалттай. Яагаад үүнийг хэлж байна гэхээр Засгийн эрхийг хууль бусаар авах, сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл маш их гарч байна. Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.

 Сонгуулийн хууль зөрчиж, хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ" гэлээ.

Мөн Э.Бат-Үүл "Хэрэв Үндсэн хууль зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно. Үүнийг би хариуцлагатайгаар хэлнэ. Гомдол, санал хуулийн дагуу шалгагдана. Тиймээс төрийн албан хаагчдад дахин анхааруулъя. Төрийн эрхийг худалдах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцвол, хатуу хариуцлагатай гэдгийг дахин хэлье. Фронт болон нэгдэн дэмжихийг уриалж байна” хэмээв.

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Hero IP: 202.70.46.237 2017 оны 06 сарын 26

    Zailaachde sda tgd zawaaraad oorsdoo garchuul songuuli shudarga ywagdlaa gj shaah bhda ard tvmniig turhirch bga ene sdag shorond l hiih heregt shd
  • Hahaha IP: 66.181.189.204 2017 оны 06 сарын 26

    Byyral salgaa baatriin temdegee zuugeed tsainii suundee yavaa
  • Zochin IP: 59.153.112.242 2017 оны 06 сарын 27

    Zunug novsh. Salgalsan novsh chin dandaa ardiin huuhduudiig urialj bh yum .Uuruu ard n uldeed l
Сэтгэгдэл