2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 27

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ.
 
2017 оны 06 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.

 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл