2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 27

Америк улс 2014 оноос хойш Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсаар байгаа, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 6-хан хоногийн өмнө дахин шинээр хориг тавьсан. Гэвч Цагаан ордны бодлого амьдрал дээр хэрэгжихгүй, тэр бүү хэл эсрэг үзэгдэл ажиглагдаж байгаа талаар Германы “Die Welt” сонин бичжээ. “Эдийн засгийн энэ сөргөлдөөнд Орос дахиад яллаа. Путин зүгээр л Өрнөдийн нүүр лүү хараад инээж сууна” хэмээн уг сонин нийтлэлдээ өгүүлэв. Ингэж бичих нь аргагүй, Орос ганцхан өдрийн дотор 3 тэрбум долларын хөрөнгө Өрнөдийн орнуудын хөрөнгө оруулагчдаас хүлээн авчээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 6 сарын 21-нд Оросын эсрэг хоригийг тэлэх тушаалд гарын үсэг зурав. Энэ “түүхэн” үйл явдлаас хэдхэн цагийн дараа оросууд “ВТБ Капитал” хэмээх төрийн банкныхаа хувьцааг зах зээлд зарж эхлэв. Гэтэл авах хүсэлтийн тоо зарах хувьцааны хэмжээнээс 2 дахин их байлаа. Ингээд Оросын төрийн банкны хувьцаа яг наадмын өдрийн халуухан хуушуур шиг гүйлгээтэй байж өрнөдийн хөрөнгө оруулагчид уралдан авсаар дуусгажээ. Орос ганцхан өдөрт 3 тэрбум гаруй доллартай болчихов. Тодруулбал, тэдний 80% нь Америк ба Их Британий бизнесмэнүүд. Дэлхийн хөрөнгө оруулагчид бараг 7 тэрбум доллар санал болгосон гээд төсөөл дөө.

Нэмж өгүүлэхэд Өрнөд өөрөө аль хэдийн Оросын “ВТБ Капитал” банкид хориг тавьсан билээ. Харин одоо Орос банкны хувьцааг “Euroclear Bank” зэрэг тоглогч хүлээн зөвшөөрсөн тул чөлөөтэй зарагдана, нөгөө хорио энэ тэр бол цаашаа цаашаа. Тэр бүү хэл АНУ, Англи улсууд хориг арга хэмжээ хэмээн Европын холбоог хуурч "гол гаргасан" хэрнээ өөрсдөө бялуугаа зооглож байгаад Германы зэрэг орны бизнесмэнүүд гомдоллж байна. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • mongolhvv IP: 103.212.119.61 2017 оны 06 сарын 27

    iim bn daa.putin ylaad bna..
  • Hahaha IP: 59.153.115.145 2017 оны 06 сарын 30

    3 terbum chin bas l zeelshdee teneguudee
  • zeel genee sanhvv meddegui gar bna. IP: 202.70.33.242 2017 оны 06 сарын 30

    Ene chin horongo oruulalat sh dee.
  • Жак IP: 203.91.117.8 2017 оны 08 сарын 13

    Бүх хэрэгцээгээ өөрөө хангачихдаг, ганцаараа ч амьдарч чадах агуу их гүрэнд эдийн засгийн хориг моригхон бол сүртэй нөлөөгүй байхаа.
Сэтгэгдэл