2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 06 сарын 27

Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийж, сонгуулийн дүнг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Ерөнхийлөгчийн сонгуульд 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс 1.357.788 буюу 68.27 хувь санал хураалтад оролцсон тул сонгуулийн хүчинтэйд тооцсон" гэдгийг мэдэгдлээ.

Нэр дэвшигчид

    М.Энхболд- 411748- 30.32 хувь
    Х.Баттулга- 517478- 38.11 хувь
    С.Ганбаатар- 409.899 - 30.19 хувийн санал тус тус авсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, дахин санал хураалтыг 7 сарын 9-ний өдөр явуулахаар тогтоол гаргасан гэдгийг ч мэдэгдэв. Хамгийн бага санал авч 3-т бичигдсэн С.Ганбаатар хоёр дахь шатны санал хураалтаас хасагдаж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар дахин санал хураалтад оролцоно гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

mnews.mn

Сэтгэгдэл