2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 27

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч дахин санал хураалт болох нь нэгэнт тодорхой боллоо. Харин энэ сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс дутахгүй баалуулсан хүмүүс бол урлагийнхан. Тэднийг үзэл бодлоо худалдлаа энээ тэрээ гэсэн зэвтэй үгээр өнөөх “мэргэн цагаан ард”-ууд нь хайр гамгүй сүлбэв.

Гэвч ганц л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ямар ч хүн илүү үнийн санал хэлсэнд нь бараагаа зарна, үйлчилгээ үзүүлнэ. Талхчин, янхан байсан ч энэ үйлчилнэ. Харин урлагийнхан бол үнэндээ сонгуулийн үеэр зүгээр л ажлаа хийж, үндсэн ажлынхаа хажуугаар “халтуур” гэсэн халтар үгээр тодорхойлдог нэмэлт орлого олсон л төдий. Өнөөх нэмэлт орлого нь тэгээд тендэрээс хуссан, ард түмнээсээ хулгайлсан, газар зарсан улстөрчдийн мөнгөний хажууд шүлс төдий л зүйл.

Яг үүгээр нь далимдуулж “саналаа худалдсан” гэдэг бол худлаа. Бүгд санал өгөхдөө өөрсдийн итгэл үнэмшилээ дагаад дугуйлдаг. Үүнийг санал өгч үзсэн хүн болгон уг нь мэднэ. Гэвч өнөөдөр мэддэгээ мэдэхийг л хүсэхгүй байгаа юм. Зах зээлийн нийгэмд шилжсэн энэ 30 шахам жилийн туршид соён гэгээрүүлэх ажлаа урлагийнхан зуун хувь биш юмаа гэхэд 70, 80-аас дээш хувьтай хийсээр байгаа. Хийсээр ч байна гэдэгт нь итгэдэг.

Харин улстөрчид өнгөрсөн хугацаанд ард түмнээ сайхан амьдруулах, улс орноо хөгжүүлэх үндсэн үүрэг, зорилтоо хэр биелүүлснийг олон түмэн мэднэ. Тиймээс улстөрийн элдэв хар хэрүүлдээ урлаг, соёлынхоноо дахин бүү хутгаасай, тэд зөвхөн ажлаа хийж байгаа гэдгийг нь ойлгоосой гэж хүсч байна.

Эцэст нь хэлэхэд Урлагийнхан ямар ч буруугүй.


Сэтгэгдэлүүд
  • Ard IP: 182.160.36.5 2017 оны 06 сарын 30

    URLAG, hoshin BUGD L " PILDAGUUD "
Сэтгэгдэл