2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 06 сарын 27

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Солонгосын иргэнээс 50 сая вонын хандив авсан хэрэгт холбогдоод байгаа.

Түүний вон авч байгаа гэх бичлэг мөн олон нийтийн сүлжээгээр цацагдсан. СЕХ Солонгосын иргэн И Ван Сү С.Ганбаатарт хандив өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх утгатай мэдэгдэл хийж, цагдаагийн байгууллага уг асуудлыг шуурхай шалган шүүхэд шилжүүлсэн юм.

Анхан шатны шүүхээс хэргийг дутуу шалгасан гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч цагдаагийнхан дахин хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Ингээд  уг хэргийн шүүх хурал өнөөдөр болохоор товлогдоод байсан. 

Гэвч Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаан шийдвэрлэсэн байна.

mnews.mn

Сэтгэгдэл