2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 06 сарын 27

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдрийн байдлаар нийт 12 түймэр асч байгааг мэдээллээ. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Дорнод аймгийн Чойбалсан, Баяндун, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд тус бүр нэг түймэр асаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан хоёр түймрийг цурманд оруулжээ.


Түймрийн голомтод Онцгой байдлын албанаас 180 албан хаагч, 17 автомашинтайгаар, орон нутгаас 235 иргэн, 20 автомашин, 26 морьтойгоор нийт 415 хүн, 37 автомашин, 26 морьтойгоор ажиллаж буй аж.

 

mnews.mn

Сэтгэгдэл