2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 06 сарын 27

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллогын асуудлаар 15 цагаас мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар тэргүүтэй тус намын гишүүд оролцсон юм. 

МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж: “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын төлөө саналаа өгсөн нийт сонгогчдод талархал илэрхийлж байна. Та нарын минь өгсөн саналаар манай нэр дэвшигч бүрэн ялсан. Гэвч сонгуулийг хараат бусаар зохион байгуулах ёстой Сонгуулийн ерөнхий хороо эрх баригчийн талд илт үйлчилж МАНАН-ын талд хууль бус шийдвэр гаргахаар ажиллаа.

СЕХ нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулсан хууль бус үйлдлийг удаа дараа гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны олон орны ажиглагчид ажиглаж байсан. Гэтэл Монгол улсын нэр төрийг шившигтэйгээр унагаж, Монголын ардчиллыг гутааж байна. СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн та шөнийн 24 цагт мэдээллэхдээ нийт сонгогчдын тоог 1.327.634 гэсэн. Гэтэл эцсийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад 517.478 хүн, Монгол ардын намаас нэр дэвшигч М.Энхболдод 411.748 хүн, Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатарт 409.899 санал авсан гэж мэдээллээ.

Ингэснээр нийт 39 мянга гаруй санал нэмэгдэж, саналын зөрүү гарч байгаа нь МАНАН-ын нэр дэвшигчдэд ашигтайгаар гаргасан гэж харж байна" гэв.

 

Мөн С.Ганбаатар: "СЕХ-ны мэдээг сонссоноо хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. МАХН-ын олон зуун гишүүд шударга ёсны төлөө тэмцсэн, эрс шинэчлэлт хөдөлгөөнөөр удирдуулсан иргэний нийгмийн байгууллагууд монголын төрд хяналт хариуцлагыг бий болгоё гэж тэмцсэн. Үүний төлөө олон ард иргэд ч тэмцэж байна. Энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. Сонгуулийн ерөнхий хороо луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг газар болжээ. Тэд 35 мянган амьгүй албатыг бий болгож, хоёрхон өдрийн дотор 35 мянган хүнийг шинээр бий болгосон.Та бид өнөөдөр тусгаар тогтнолын төлөө, ардчиллаа аврахын төлөө энэ хууль бус зүйлтэй эвлэрч болохгүй. Бид баримтаар нотлож чадна, хүлээн зөвшөөрч, тэднийг амтшуулж болохгүй, тэд олон жил амташсан байна. Бид энэ тэмцлийн замаасаа ухрахгүй" гэлээ.

 

Сэтгэгдэлүүд
  • mongolhvv IP: 103.212.119.61 2017 оны 06 сарын 27

    zoboo zob. estoi luibaruulsan daa..enhbold 10000 sanaliin dutuu ybj bsan daa.
Сэтгэгдэл