2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 28

Аргын тооллын 6 сарын 28, Буд гараг. Зуны дунд улаан морь сар. Билгийн тооллын 5, Их морь одтой, улаан нохой өдөр. Барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Авахуй. Суудал: Мод. 

Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.     

www.mnews.mn

Сэтгэгдэл