2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 28

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт болно.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай болон  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Үүнд зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай, Хаврын тариалалтын явцын талаар, зээлийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэх зэрэг асуудал багтжээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл