2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 28

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, сонгуулийн дүнг “засварласан” хэмээн мэдээлэл хийсэн.

С.Ганбаатар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд санал хураалтын дүнд нөлөөлж, өөрөөс түрүүлж, саналын тоогоороо 2-т жагссан гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн үр дүнгийн дараа хийсэн мэдэгдэлдээ гурван намын эрх бүхий ажиглагчдын оролцоотойгоор санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгийн аймгийн холбогдох хэсгийн саналыг гар аргаар тоолоход татгалзах зүйлгүй гэдгийг мэдэгдсэн. 

Тиймээс МАН-аас Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг дахин тоолуулах санал гаргах магадлалтай байна.

mnews.mn

 

Сэтгэгдэл