2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 06 сарын 28

Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтыг долдугаар сарын 09-ний өдөр товлоод байгаа. Тэгвэл МоАХ-ныхон дахин санал хураалтын хугацааг эсэргүүцэж Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн байна. 

Уг шаардлагадаа санал хураалтыг наадмын өмнөх амралтын өдөр явуулах шийдвэрийг цуцалж, долдугаар сарын 06-ны ажлын өдөр болгон товлохыг шаардаж буйгаа илэрхийлжээ. Шаардлагын хариуг маргааш 11 цагт авах бөгөөд хэрэв долдугаар сарын 09-ний өдөр санал хураалт явуулах шийдвэрээ цуцлахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдсэн аж.

mnews.mn

Сэтгэгдэл