2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 28

 

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулга сонгогчдын 50+1 хувийн санал авч чадаагүй ч олонхийн дэмжлэгийг хүлээж, Монголын ард түмэн юу хүсч байгааг харууллаа. Өрсөлдөгчид тус намын дотоод хагарал нь ялагдал хүлээхэд хангалттай гэж хүлээж байсан ч Ардчилсан намынхан сонгуулиас өмнө энэ асуудлаа шийдэж, нэг зорилгын төлөө атгасан гар шиг хамтарч ажилласан нь үр дүнгээ өглөө. Тиймдээ ч намынх нь гишүүд, дэмжигчид тэдэнд сошиалаар баяр хүргэж эхлээд байгаа биз…

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан “Сунгаанд өрсөлдөөд намын гишүүдийн сонголтоор Х.Баттулгад тахимаа өгсөн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар ч Жэнкогийн төлөө чардайхаараа зүтгэснийг намынх нь кампанит ажлаас харж болно. Эвтэй Монгол гэж уриалахын оронд эв нэгдлийг үйлдлээрээ харуулж чадсан нь Ардчилсан намынханд ард түмэн нэмэх оноо өглөө” гэжээ.
Ардчилсан намынхан эв нэгдлийн ачаар гал алдалгүй, санхүүжилтээ босгож, улс орон даяар намын бодлогыг танилцуулах хүн хүч, шадар туслахуудаа бүрдүүлж чадсан байна.

 

Сэтгэгдэлүүд
  • zochin IP: 182.160.36.153 2017 оны 06 сарын 29

    ymartaich hoorondoo negdej bwal sain l biz de
  • dgdf IP: 5.254.65.108 2017 оны 06 сарын 29

    AN sain ajilsan bn lee songuuliin vr dvngeer haradsan bh AN negdej ehelsen bololtoi
  • sfsdg IP: 103.10.197.197 2017 оны 06 сарын 29

    Tsagaan, Dorligjav, Altankhuyag, Jenko nar namiinxaa erx ashgiin tuluu negdjee
Сэтгэгдэл