2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 06 сарын 29

Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо.

Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг нэвтрүүлж, молекул генетикийн чиглэлээр хийгдэх хавдрын судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Баярсайханы Энхжаргалд шилдэг залуу эмчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм.

Шагнал гардуулсны дараар тэрээр хэлсэн үгэндээ: “Шилдэг залуу эмчид шагнал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг залуу эмч Б.Энхжаргалын онцгой амжилтыг үнэлэн хүртээлээ. Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн хавдрын шинэ төрлийн эмчилгээ, судалгаагаараа анагаах ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул  тэрээр энэ шагналыг хүртэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн шилдэг залуу эмч нарын маань гаргасан амжилт, бүтээл Монгол Улсын анагаахын шинжлэх ухааны салбарт цаашдаа үнэтэй жишиг болж тогтдогоороо чухал ач холбогдолтой байдаг. Үүгээрээ түүхэн ач холбогдолтой юм. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж байгаа эмч нарын дундаас шинэ судалгаа, бүтээл гаргасан эмч нарыг шагнаж байгаа нь тэдний зүтгэл бүтээлийг үнэлж байгаа томоохон хэлбэр юм.

 Энэ жишиг рүү тэмүүлэх нь анагаахын шинжлэх ухааны салбарынхны нэг хүсэл тэмүүлэл болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмчийн шагнал хүртсэн Б.Энхжаргалд амжилт хүсье. Анагаахын салбарынхан, эмч нартаа сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 43.242.242.51 2017 оны 06 сарын 29

    Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
  • Зочин IP: 162.247.72.201 2017 оны 06 сарын 29

    Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
  • Сайхнаа IP: 109.163.234.9 2017 оны 06 сарын 29

    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
  • Саруул IP: 51.15.53.134 2017 оны 06 сарын 29

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  • Болд IP: 199.249.223.61 2017 оны 06 сарын 29

    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
  • Ариунаа IP: 176.10.107.180 2017 оны 06 сарын 30

    Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.
  • Батцэцэг IP: 176.126.252.12 2017 оны 06 сарын 30

    Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
  • Зочин IP: 79.172.193.32 2017 оны 06 сарын 30

    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
Сэтгэгдэл