2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 06 сарын 29

Хятад улсын төрийн тэргүүн Си Жинь Пин удахгүй Орост айлчилна. Тодруулбал, Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Си дарга 7 сарын 3-нд албан айлчлалаа эхэлнэ. Энэ айлчлалын үеэр манай хоёр хөрш 10 тэрбум гаруй долларын гэрээ хэлэлцээр хийж гарын үсгээ зурж баталгаажуулах аж. Түүнчлэн Си дарга Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзахаар төлөвлөжээ. 

Сонгуулиас сонгуулийн хооронд аж төрдөг манай эх оронд агуу хоёр хөршийн маань их наймаа яаж шүү нөлөөлөх бол? “Хятадын тэргүүлэгч Си Жинь Пиний Орос улсад айлчлах үеэр хоёр орны компаниуд олон арван гэрээ хэлэлцээр байгуулна, нийт хэмжээ 10 тэрбум доллараас давна” гэж Хятад улсын Гадаад харилцааны сайдын туслах Ли Хуэй Лай мэдэгдэв.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл