2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 06 сарын 29

Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенко “Хэрэв улс орон даяар Ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит бус сонгуулийг нэн яаралтай явуулахгүй бол Украин улс 2019 он гэхэд задарч сүйрэн оршихоо болино. Депутатууд, түшмэдээс болж украинчуудын амьдрал үнэндээ амьдрал биш болжээ” хэмээн мэдэгдлээ. 

“Тэтгэврийн мөнгөөр хүн шиг амьдрах аргагүй болжээ. Мөн эрүүлийг хамгаалахын шинэчлэл, хөдөө аж ахуйн зориулалттай газрыг наймаалцахыг хууль ёсны болгох гэсэн оролдлого... энэ бүхэн улс орныг маань сүйрүүлж болзошгүй. Иймэрхүү шинэчлэл хийж байгаа хүмүүс Украины хүн амыг 10 сая болгохыг хүсч байна” хэмээн Юлия Тимошенко онцлон тэмдэглэв. Нэмж өгүүлэхэд, одоо 2017 оны байдлаар Украины хүн амын тоо 42 сая. Харьцуулахад, 2001 онд энэ улсын хүн амын тоо 48'457'102 байсан юм.

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл