2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 06 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-нд болохоор болсон. Үүнтэй холбогдуулан хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн саналыг ирэх сарын 4-5-нд авахаар боллоо.

Гадаад улсад байгаа монгол иргэдээс 7209 иргэн саналаа өгөхөөр өмнө нь бүртгүүлсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дахин санал хураалтад мөн адил эдгээр 7209 хүн оролцох эрхтэй.

Нэмж бүртгэл авах, шинээр бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.

Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Dorjoo IP: 91.183.239.238 2017 оны 06 сарын 29

    Hend ch hereggui sanal huraalt, mash ih hurungu mungu ursen, bolivol taarna
Сэтгэгдэл